Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. 2007 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн цогцолбор тэмцээний шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдлыг улам өсгөж, төрийн цэргийн байгууллагуудын цэргийн мэргэжлийн спортын их наадам болгон хөгжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ. Мөн монгол цэрэг харийн нутаг, дасаагүй орчинд алхам бүрд отох аюул эрсдэлтэй нөхцөлд хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа мөр зэрэгцэн зогсох гадны анд, холбоотнууддаа гайхагдан, итгэл, … Continue reading Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо